Үндсэн хуулийн цэцийн гадна орчинд мод тарив

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид Цэцийн ордны гаднах нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, орчны ногоон байгууламжийг сэргээн арчлах ажлыг хийлээ.